Өгөөж Ломбард ("бид") нь таны хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгална. Энэхүү нууцлалын бодлого нь манай аппликейшнийг ашиглах үед таны мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглах талаар тайлбарлана.
Бид таны утасны дугаар болон нэвтрэх кодыг зөвхөн таны зээлийн мэдээллийг системээс шүүж харуулах зорилгоор ашиглана. Өөр бусад хувийн мэдээллийг цуглуулахгүй.
Цуглуулсан мэдээллийг зөвхөн таны зээлийн үлдэгдэл, хүүгийн тооцоог харуулахад ашиглах бөгөөд гуравдагч талд хэзээ ч дамжуулахгүй.
Таны мэдээлэл нь нууцлагдсан сувгаар дамжих бөгөөд бид мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд боломжит бүх арга хэмжээг авч ажилладаг.